ХОУР-гийн Радио Күнзийн дээд сургуулийн Оросын Екатеринбург дахь радио Күнзийн сургалтын тэнхим 26-ны өдөр Екатеринбург дахь Оросын улсын баншийн их сургуульд албан ёсоор байгуулагдав. Энэ бол ХОУР болон Хятадын Хятад хэлийг олон улсад нэвтрүүлэх ажлын үндэсний удирдах хэсгийн Тамгыг газар хамтран Оросд байгуулсан анхны радио Күнзийн сургалтын тэнхим юм.
Оросын Улсын багшийн их сургууль бол Оросын нэгдүгээр зэргэллийн их сургууль юм. Энэ сургуульд байгуулагдсан радио Күнзийн сургалтын тэнхим нь ХОУР-ын мальтимедиагийн нэвтрүүлэн цацах арга барлыг ашиглан "эх хэлээрээ Хятад хэл сурах" заан сургалтын арга хэлбэрийг санаачилж, сурагалтанд хамрагдсан хүмүүс радио, сүлжэний радио болон бусад шинэ медиаг ашиглан Хятад хэл сурах болно.
Оросын Улсын багшийн их сургуулийн захирал Геннади Романсев, ХОУР-ын орлогч дарга, радио Күнзийн дээд сургуулийн байнгын орлогч захирал Ван Дүнмэй нар танхим байгуулагдах ёслолд оролцож үг хэлцгээсэн байна./хүчит орчуулж, Цэцэн хянав/
|