• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-29 15:24:35    
Бээжингийн Олимпийн наадам нь энх тайван, энэрэл хайрыг ёслон тэмдэглэх сайхан боломж юм

Синьхуа Агентлаг

     Египетийн Гадаад хэргийн сайд Ахмед Абу аль-Гейт 28-ны өдөр Египетийн Шарм-Ель-Шейхэд хэлэхдээ, 2008 оны Бээжингийн Олимпийн наадам бол дэлхийн улс орнуудын тамирчдын өргөн их цулгаан, энх тайван, энэрал хайрыг ёслон тэмдэглэх сайхан боломж юм гэлээ.

     Ахмед Абу аль-Гейт Африкийн Холбооны гүйцэтгэх зөвлөлийн байнгын 13-р хурлын үеэр сэтгүүлчийн сонирхсон асуултанд хариулахдаа ингэж илэрхийлжээ. Энх тайван, энэрэл хайр нь Олимпикийн үзэл санааны санаачилдаг зүйл юм. Хятад улс бол агуу их орон, Бээжин хот 2008 оны Олимпийн наадмыг зохион байгуулах гэж байгаад Египет маш баяртай байна. Энэ нь дэлхийд, Хятад улсад бүр маш чухал ач холбогдолтой юм гэж тэр тэмтэдэглэжээ.

     Олимпийн наадмыг улс төржүүлж байгаа өрнөдийн зарим хүмүүс болон хэвлэл мэдээллийн зарим хэрэгслийн үйл ажиллагааны талаар Ахмед Абу аль-Гейт хэлэхдээ, биеийн тамирын хөдөлгөөн ялангуяа Олимпийн наадмыг улс төртэй холбох ёсгүй гэж Египет үзэж байна гэлээ. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\