• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-02 17:27:15    
Улаанбаатарт гарсан үймээнд 5 хүн эндлээ гэж Монгол улсын албаны тал мэдэгджээ

Синьхуа Агентлаг

       Монгол улсын хууль зүй болон дотоод явдлын яамны сайд Цэндийн Мөнх-Оргил 7-р сарын 2-нд хэлэхдээ, 7-р сарын 1-нд Улаанбаатарт гарсан үймээнийг үндсэндээ түвштгэсэн, үймээнд 5 хүн эндэж, 300 гаруй хүн шархдав гэжээ.

      Цэндийн Мөнх-Оргил хэлэхдээ, 7-р сарын 1-ний 17 цагаас дараа өглөөгийнх нь 3 цагийн хооронд, үймээн дэгдээгчид Монгол Ардын Хувьсгалт Намын төв байр болон соёлын төв өргөөний хэсэг барилгыг шатааж, бас замын хөвөөнд байсан 5 машиныг шатаасан гэжээ.

      Ерөнхийлөгч Намбарын Энх-Баяр 7-р сарын 1-нд тушаал гаргаж, 2-ны тэг цагаас Улаанбаатар хотод 4 хоногийн хугацаатай онц байдал зарласан юм. Цагдаа нар сүр үзүүлэгчдийг тарааж, бас үймүүлэгч 708 хүнийг баривчилжээ. Өнөө Монгол улсын зэвсэгт хүчин Улаанбаатар хотод орж дэг журам сахиулж байна. \Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав\