• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-03 17:05:02    
Нефть, үр тарианы үнэ их өсч байгаа үед түүнийг зохицуулах арга хэмжээ авахыг шаардлаа

Синьхуа Агентлаг

      Нефть үр тарианы үнэ их өсч байгааг зохицуулахын төлөө нэн даруй хөдлөлцөж, арга хэмжээнүүд авахыг дэлхийн банкны захирал Роберт Зоеллик 1-нд наймын бүлгийн удирдагчдад шаардлаа.

      Роберт Зоеллик Японы ерөнхий сайд Фукуда Ясуод өгсөн захидалдаа, өнөөгийн хямралыг зохицуулахын төлөө нэн даруй арга хэмжээнүүд авахыг наймын бүлгийн удирдагчид болон нефть үйлдвэрлэдэг гол орнуудад шаардлаа.

      Роберт Зоеллик хэлэхдээ, өнгөрсөн жил гарснаас хойш эрчим хүч болон бусад том том төрлийн бараануудын ханш маш ихээр өсч, явах тусмаа хөгжиж байгаа нэн олон улс орны ядуурлын хэмжээг нэмэгдүүлж, нийгмийн тогтворгүй байдлын шалгалт болж байна. Наймын бүлгийн удирдагчид 2005 оны дээд хэмжээний бага хурлаар Африкийн орнуудын хөгжилд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлнэ гэж амласан байдаг. Өнөө бол уг амлалтын биелэгдэхийг өнгөрсний аль ч үеэс илүү хүсэн хүлээж байгаа цаг юм гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\