АНУ-ын ерөнхийлөгч Ж. Буш Бээжингийн олимпийн нээлтийн ёслолд оролцох болно гэж Америкийн Цагаан ордны төлөөлөгч хатагтай Дана Перино 3-ны өдөр мэдэглэжээ.
Перино хэлэхдээ, ерөнхийлөгч Буш, гэргий Лаура 8-р сарт БНСУ, Тайланд, Хятад улсад айлчлана. 8-р сарын 8-ны өдөр болох Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцохоор төлөвлөж байна. Олимп бол улс төрийн хөдөлгөөн биш, тэр нь тамирчидад хамгийн өндөр төвшин бүхий тэмцээний боломж олгох тавцан мөн гэж ерөнхийлөгч Буш үзэж байна гэжээ. \Гэрэлт орчуулж, Баясгалан хянав\
|