• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-06 16:15:53    
Хятадчууд олимпийн төлөө чармайж байна

Синьхуа Агентлаг

      Австралийн гол сонин "Австральчууд сонин" 4-ний өдөр өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, Хятадчууд олимпийг амжилттай зохион байгуулхын төлөө маш их хүчин чармайлт гаргасан байна, үүнийг сайшааж, сайн сайханы ерөөл дэвшүүлэх ёстой гэжээ.

      "Хятад улс: энэ бол дэлхий" гэсэн уг өгүүлэлд тэмдэглэхдээ, Бээжин Олимпийн наадмын холбогдох байгуулалтад маш их хэмжээний хөрөнгө оруулсан бөгөөд нийтийн тээврийн хүчин чадлыг хоёр дахин дээшлүүлж, оршин суугчдын хороололыг шинчилсэн байна. Агаарын бохирдлыг багасгахын тулд Хятад улс мөн Бээжин хотын ойр орчмын зарим үйлдвэрийг хаасан бөгөөд хязгаарлал болон хууль дүрэм баталж, Бээжин хотын авто машины замын хөдөлгөөнийг гуравны нэгээр бууруулсан байна гэжээ.

       Өгүүлэлд тэмдэглэхдээ, нэг орон мөнгө төгрөг, хүн хүч гаргаж, олимпийн наадмыг зохион байгуулж байгаа нь дэлхийн дахинд өөрийгөө таниулах, ялангуяа өөрийн сайн сайхан талаа таниулахад бэлэн байгаагаа мэдэгдэж байгаа болно. Гэвч энэ нь гадаадынхан өөрийн бодсоноор Хятадыг өөрчлөхийг сайшааж байгаа хэрэг биш юм. Олимпийн наадмын хугацаанд, 35 мянган сэтгүүлч өрнөөдийнхийнд шинэ Хятад улсыг мэдээлэх болно гэжээ.\Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\