• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-07 15:49:30    
Наймын бүлгийн тэргүүн нарын бага хурал эхлэв

Хятадын Олон Улсын Радио

      Наймын бүлгийн тэргүүн нарын бага хурал 7-ны үдэд Японы Хоккайдод эхлэв.

     Гурав хоног болох энэ бага хурлын хугацаанд Наймын бүлгийн тэргүүн нараас гадна холбогдох 14 орны удирдах хүмүүс хуралд оролцох учраас Наймын бүлгийн тэргүүн нарын бага хурал оролцогч орны тоогоороо хамгийн өндөр амжилт тогтоох юм байна.

     Энэ бага хурал нь дэлхийн цаг уурын дулаарлын асуудал, Африкийн асуудал, нефть, үр тарианы үнийн өсөлт болон аюулгүй байдлын асуудлыг авч хэлэлцэх болно.

     Тэргүүн нарын бага хурлын анхны өдрийн үдийн зоог дээр Наймын бүлгийн тэргүүн нар нь Африкийн 7 орны удирдах хүмүүстэй яриа хэлэлцээ хийж, үр тарианы үнийн өсөлт, эрүүл мэнд, усны хангамж, боловсрол зэрэг салбарын тусламжийн чиг шугам зэрэг асуудлыг авч хэлэлцсэн юм байна. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\