• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-07 16:02:43    
Газрын үр шим муудаж байгаа байдал ноцтой байна

Синьхуа Агентлаг

      НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тун саяхан нийтэлсэн судалгааны тайлангаас үзвэл, дэлхийн их олон нутгийн газрын үр шим муудах явдал гаарч байгаа учраас дэлхийн хүн амын дөрөвний нэг хувь орчмыг эзлэх нэг тэрбум 500 сая хүн үүнд нөлөөлөгдөх юм байна.

      Газрын үр шим муудах гэдэг нь газрын экологийн чадавхи болон үйлдвэрлэлийн хүчин чадал урт хугацаагаар муудах явдлыг хэлж байгаа бөгөөд түүний үр нөлөө нь дэлхийн их олон газар нутагт өдөр ирэх тутам хүнд болж, тариалангийн талбайн 20 гаруй хувь, ой модны 30 хувь, нутаг бэлчээрийн 10 хувийн үр шим нь муудаж байна. Түүний үр дагаварт үйлдвэрлэлийн хүчин чадал буурах, хүн ам нүүх, үр тарианы аюулгүй байдал, үндсэн нөөц баялаг болон экологийн систем эвдэгдэх, тэрчлэн амьтан ургамлын төрөл зүйл багасах зэрэг багтаж байна. Үүнээс гадна, газрын үр шим муудах нь цаг уурын өөрчлөлтийг удаашруулах болон түүнд зохицох талаар ч ашиггүй үр нөлөө үзүүлэх болно гэж уг тайланд тэмдэглэжээ. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\