• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-07 17:20:33    
Дарга Хү Жиньтао наймын бүлгийн хуралд оролцохоор мордов

Хятадын Олон Улсын Радио

      Японы Ерөнхий сайд Фукуда Ясуо-гийн урилгаар Японд хүрч, Японд болох гэж байгаа Наймын бүлэг болон холбогдох орнуудын удирдах хүмүүсийн уулзалтад оролцохоор Хятад улсын дарга Хү Жиньтао 7-ны үдээс хойш Бээжингээс мордсон байна.

     Энэ бол дарга Хү Жиньтао Наймын бүлгийн тэргүүн нарын бага хурлын хүрээнд болж байгаа уулзалтад тав дахь удаагаа оролцох гэж байгаа болно. Дарга Хү Жиньтао юуны өмнө 8-ны өдөр болох хөгжиж байгаа 5 орны удирдагчдын уулзалтад оролцож, Энэтхэг, Бразили, Өмнөд Африк, Мексик 4 орны удирдагчтай харилцан сонирхож байгаа асуудлаар санал бодлоо солилцох болно. 9-ний өдөр, дарга Хү Жиньтао Наймын бүлэг болон хөгжиж байгаа 5 орны уулзалт, эдийн засгийн том орнуудын эрчим хүчний аюулгүй байдал болон цаг уурын өөрчлөлтийн тухай удирдагчдын бага хурал тэрчлэн Наймын бүлэг, хөгжиж байгаа 5 орны удирдагчид болон Австрали, Индонез, БНСУ-ын удирдагчдыг оролцуулсан үдийн ажлын зоогт оролцох юм байна. Дэлхийн эдийн засгийн байдал, үр тарианы аюулгүй байдал, цаг уурын өөрчлөлт зэрэг өнөөгийн дэлхийн чухал бөгөөд тулгамдсан асуудал нь хурлын авч хэлэлцэх гол асуудал болсон байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\