• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-08 15:49:54    
Наймын бүлгийн удирдагчид ажлын хурал хийжээ

Синьхуа Агентлаг

      Наймын бүлгийн удирдагчид 8-ны үдээс өмнө ажлын хаалттай хурал хийж, голцуу цаг уурын өөрчлөлт, Африкийн хөгжил, дэлхийн эдийн засаг, цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх болон улс төрийн бусад асуудлыг авч хэлэлцсэн байна.

      Уг хурлыг зохион байгуулагч орон Японы Ерөнхий сайд Ясуо Фукуда Наймын бүлгийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын өмнө хэлсэн баярын үгэндээ тэмдэглэхдээ, дэлхийн дулаарал бол хүн төрөлхтөнд нүүрлэж байгаа асар их өрсөлдөөн сорилт мөн, олон улсын хамтын нийгэмлэг заавал яаралтай үйл ажиллагаа авч энэ тулгамдсан асуудлыг зохицуулах хэрэгтэй. Энэ удаагийн тэргүүн нарын бага хурал нь хүлэмжийн хийг багасгах шударга, зүй зохистой зорилт тохиролцхыг хүсч байна гэжээ.

      Японы Гадаад хэргийн яамны ажилтан хэлэхдээ, нэг хоног болох ажлын хурал дууссны дараа Наймын бүлгийн удирдагчид харилцан сонирхож байгаа асуудлаар мэдэгдэл хийж мэднэ гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\