• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-08 17:30:58    
Хү Жиньтао Энэтхэгийн Ерөнхий сайдтай уулзав

Хятадын Олон Улсын Радио

      Хятад улсын дарга Хү Жиньтао 8-ны өдөр Японы Сабуруд Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингтэй уулзаж, Энэтхэгийн талтай хамтаар, хоёр орны бүх салбарын хамтын ажиллагааг тал бүрээр хөгжүүлж, хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны агуулгыг байнга баяжуулж, хоёр орны харилцааг урт удаан хугацаанд эрүүл саруул, тогтвортой хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэж хэлсэн байна.

      Тэрээр хэлэхдээ, өнөөгийн дэлхийн нэг чухал онцлог бол Хятад, Энэтхэг зэрэг хөгжиж байгаа орнууд хөгжин мандаж байгаа явдал болно. Энэтхэгийн талтай ойлголцлого, зохицуулалтаа эрчимжүүлж, хөгжиж байгаа орнуудын зүй ёсны эрх ашгийг хамгаалж, хамтаар хөгжихөд Хятадын тал бэлэн байна гэжээ.

      Энэтхэг, Хятадын харилцааг хөгжүүлэх явдлыг Энэтхэгийн засгийн газар, ард түмэн маш чухалд үзэж, хоёр орны найрсаг харилцаа болон бүх салбарын хамтын ажилагааг цаашид ахиулахын хамт олон улсын үйл хэргийн талаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсч байна гэж Синг хэллээ.

      Хилийн асуудлаар Хү Жиньтао хэлэхдээ, хоёр тал үргэлжлэн энх тайван найрамдал, эрх тэгш зөвшилцөл, харицан хүндэтгэх, харилцан ойлгох үзэл санааны дагуу, шударга зүй зохистой, хоёр талын хүлээн авч чадах зохицуулах төсөл олхыг хүсч байна гэжээ.

      Хилийн асуудлыг зохицуулах талаар хоёр тал улс төрийн жолоодох зарчим тогтоож, хилийн нутгийн энх амгалан байдлыг хэвээр байлгаж байна. энэ үйл явцыг хоёр тал цаашид ахиулахыг хүсч байна гэж Синг илэрхийлсэн байна. \Цэцэн орчуулж, Пэрлаймаа хянав\