Хятад улсын дарга Хү Жиньтао 9-ны орой Японы Хоккайдогоос мордож эх орондоо буцан ирэв.
Японд хоёр хоног айлчлах хугацаандаа Хү Жинь тао Энэтхэг, Бразили, Өмнөд Африк, Мексик зэрэг 4 орны удирдах хүмүүстэй уулзаж, 8-ын бүлгийнхний хөгжиж байгаа орнуудын удирдах хүмүүстэй хийсэн багц хурлуудад оролцож, дэлхийн эдийн засгийн байдал, үр тариа болон эрчим хүчний аюулгүйн зэрэг асуудлаар үг хэлж, хуралд оролцсон талуудтай санал бодлоо солилцсон байна.\Пэрлаймаа орчуулав\
|