• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-09 10:52:26    
Наймын бүлгийнхэн боломжтой бүх арга хэмжээ авч үр тарианы хямралыг аргацаах болно

Хятадын Олон Улсын Радио

      Японы Хоккайдогийн Тояакод болж байгаа Наймын бүлгийн тэргүүн нарын бага хурал 8-ны үдээс хойш "Дэлхийн үр тарианы аюулгүй байдлыг батлах тухай Наймын бүлгийн тэргүүн нарын тунхаг" нийтэлж, дэлхийн үр тарианы ханш ихээр өссөнөөс бий болгосон хямралуудыг аргацахын төлөө боломжтой арга хэмжээнүүдийг авна гэж илэрхийлжээ.

      Уг мэдэгдэлд тэмдэглэхдээ, одоогийн хөдөө аж ахуйн тусламж болон хөрөнгө оруулалт ихээр хасагдаж байгаа байдлыг өөрчилж, хөгжиж байгаа хөдөө аж ахуйн орнуудад тусламжаа ихээр нэмэгдүүлж, Африк тивийн хөдөө аж ахуйг нээн хөгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтэд тусалж, энэхүү төлөвлөөгөөний стандартад нийцсэн Африкийн орнуудын гол болох үр тарианы ургацыг 5-аас 10 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдүүлж, Африк тивийн хөдөө аж ахуйг судлан нээн хөгжүүлэх, техник нэвтрүүлэх, хүн хүч бэлтгэхэд тус төхөм үзүүлэх хэрэгтэй гэжээ.

      Наймын бүлэг холбогдох улс оронд 10 тэрбум ам долларын тусламж үзүүлэх болно гэж уг мэдэгдэлд бас илэрхийжээ. \Гэрлэт орчуулж,Баясгалан хянав \