• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-09 15:18:42    
Дарга Хү Жиньтао наймын бүлэг болон хөгжиж байгаа орнуудын удирдах хүмүүсийн яриа хэлцэлд оролцож үг хэлэв

Хятадын Олон Улсын Радио

      Наймын бүлэг нь 9-ний өдөр Японы Хоккайдогийн Тояакод Хятад, Энэтхэг, Бразил, Өмнөд Африк, Мексик зэрэг хөгжиж байгаа таван орны удирдах хүмүүстэй яриа хэлцэл хийсэн байна. Хятад улсын дарга Хү Жиньтао уг хуралд оролцож үг хэлсэн байна.

      Мянганы хөгжлийн зорилтыг бүх дэлхийн хэмжээнд бүх талаар, тэнцвэртэй хөгжүүлэхийг ахиулахын төлөө, хөгжиж байгаа улс орнууд нь хөгжсөн орнуудтай хөгжлийн жинхэнэ түншийн харилцаа тогтоох хэрэгтэй. Мянганы хөгжлийн зорилтод үнэлгээ хийх явцад, улс орнуудын олсон ололт амжилт, нүүрлэж байгаа өрсөлдөөн сорилтыг үнэлхээр барахгүй, бас олон улсын хөгжилд туслах гэсэн амлалтын хэрэгжиж байгаа байдалд үнэлгээ хийх хэрэгтэй гэж дарга Хү Жиньтао дэвшүүлсэн байна.

      Улс орнуудын засгийн газар болон ард түмэн Хятадын Вэньчуаний газар хөдлөлтийн гамшигт анхаарал халамж хандуулсанд дарга Хү Жинлтао бас талархал илэрхийлсэн байна. /Хүчит орчуулж, Пэрлаймаа хянав/