• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-09 16:14:17    
Цаг агаарын өөрчлөлтийн сорилтод удирдах хариуцалга хүлээх хэрэгтэй

Синьхуа Агентлаг

      Эдийн засгийн том орнуудын эрчим хүчний аюулгүй байдал болон цаг агаарын өөрчлөлтийн асуудлаарх удирдагч нарын бага хурал 9-ны өдөр Японы Хоккайдогийн Тояакод тунхаг нийтлэж, Цаг агаарын өөрчлөлтийн сорилтод удирдах хариуцалга хүлээнэ гэж амалсан бөгөөд бүх бөмбөрцөгийн хэмжээнд бохир бодис гаргах хэмжээг урт хугацаанд багасгах зорилтыг оролцуулсан хамтын хэтийн төлөв боловсруулан тогтоохыг дэмжихээ илэрхийлсэн байна.

     Тунхагт тэмдэглэхдээ, "Хамтын боловч ялгаатай хариуцалга хүлээх" зарчим болон өөр өөрийнхөө хүчин чадлын дагуу, цаг уурын өөрчлөлт болон түүнтэй холбоотой эрчим хүч болон үр тарианы аюулгүй байдал зэрэг хэлбэрэлтгүй хөгжилд тулгарч байгаа сорилтыг аргацаана гэж хуралд оролцсон орнууд амалсан байна. \Пэрлаймаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\