• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-09 17:40:18    
Хү Жиньтао удирдах хүмүүсийн яриа хэлэцээнд оролцов

Хятадын Олон Улсын Радио

      Наймын бүлэг болон Хятад, Энэтхэг, Бразили, Өмнөд Африк, Мексик зэрэг хөгжиж байгаа таван орны удирдагчдын яриа хэлэлцээ 9-ны өдөр Японы Хоккайдод боллоо. Хятад улсын дарга Хү Жиньтао энэ яриа хэлэлцээнд оролцож үг хэлсэн байна.

      Хү Жиньтао хэлэхдээ, дэлхийн үр тарианы эрэлт хэрэгцээ нэмэгдсэн явдлыг хөгжиж байгаа орнуудад шалтах нь үнэн байдалтай нийцэхгүй юм, үр тарианы үнэ өсч байгаа асуудлыг зохицуулхын тулгамдсан ажил бол тусламжаа нэмэгдүүлж, НҮБ-ын зохицуулах үүргийг дэмжих явдал болно гэжээ.

      Мянганы хөгжлийн зорилтыг дэлхийн хэмжээнд бүх талаар, тэнцвэртэй ахицтай болгохын төлөө, хөгжсөн орнууд болон хөгжиж байгаа орнууд хөгжлийн жинхэнэ түншийн харилцаа тогтоох хэрэгтэй гэж Хү Жиньтао тэмдэглэв.

      Мөн өдрийн үдээс өмнө Хү Жиньтао Эрчим хүчний аюулгүй байдал болон цаг уурын өөрчлөлтийн тухай эдийн засгийн том орнуудын удирдах хүмүүсийн хуралд оролцож, цаг уурын өөрчлөлтөд хандах асуудлаарх Хятадын зарчимт байр суурь болон авсан төрөл бүрийн араг хэмжээг бүх талаар тодорхойлсон байна.

      Мөн өдөр, Хү Жиньтао Америкийн Ерөнхийлөгч Ж. Буштай уулзаж, Хятад, Америкийн харилцаа, харилцан сонирхосон олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцов. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\