Хятад улсын дарга Хү Жиньтао 9-ны өдөр Японы Хоккайдогийн Тояакод Наймын бүлгийн тэргүүн нарын бага хуралд оролцож байгаа Америк, Орос, Франц, Япон дөрвөн орны удирдах хүмүүстэй тус тус уулзав.
Оросын Ерөнхийлөгч Д.Медведевтэй уулзах үед Хү Жиньтао хэлэхдээ, хоёр орны эрчим хүчний хэлэлцээний төлөөлөгчөө хоёр тал тогтоосон бөгөөд энэ механзмыг хоёр орны Ерөнхий сайдын тогтмол уулзалтын механизмын хүрээнд хамруулсан байна гэжээ.
Францын Ерөнхийлөгч Н. Саркозитай уулзах үед Хү Жиньтао хэлэхдээ, Хятад, Франц хоёр орон уламжлалт найрсаг харилцаатай, хоёр тал хамтаар чармайж, стратегийн өндөрлөгөөс хоёр талын харицаанд хандаж, харш саадыг арилган, хоёр орны харилцааг эрүүл саруулаар хөгжүүлхийг хүсч байна гэжээ.
Хятад улс бол Францын стратегийн түнш, Хятадтай харилцаагаа хөгжүүлэх явдлыг Франц маш чухалд үзэж, Хятад улстай хоёр талын болон олон улсын тэрчлэн бүс нутгийн үйл хэрэгт яриа хэлэлцээ хийж, хамтран ажиллахыг хүсч байна гэж Саркози хэлсэн бөгөөд Бээжингийн олимпийн нээлтийн ёслолд оролцно гэж илэрхийлжээ.
Мөн өдөр Хү Жиньтао мөн Японы Ерөнхий сайд Фукуда Яасуотай уулзаж, хоёр талын харилцаа, харилцан санирхосон олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцсон байна. \ Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|