Хятадын газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн нутаг 900 гаруй хүүхэд энэ зун Оросын хүүхдийн сувилалтын байгууламжид сувилалт хийнэ гэж Оросын Боловсрол, Шинжлэх Ухааны Яам 14-ний өдөр мэдэгдэв.
Оросын ТАСС-ын мэдээлснээс үзвэл, Оросын хүүхдийн сувилалтын зургаан байгууламж энэ сарын 17-ны өдрөөс Хятадын гамшигт нэрвэгдсэн нутаг районы хүүхдийг хүлээн авч, 21 хоногийн сувилалт хийнэ. Хятадын газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн нутаг районы хүүхдүүд Оросод байх хугацаандаа сэтгэцийн болон эрүүлжих эмчилгээ хийлгээх болно гэж Оросын Боловсрол, Шинжлэх Ухааны Яам илэрхийлэв.
Оросын Боловсрол, Шинжлэх Ухааны Яам тэмдэглэхдээ, Оросын Весланы террорист хэрэгт хохирсон хүүхдүүд Хятад улсад эмчлүүлэн сувилуулж байсан юм. Оросын тал ч Хятадын гамшигт нэрвэгдсэн нутаг районы хүүхдүүдэд тусламж үзүүлэх ёстой юм гэжээ. \Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав.\
|