• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-16 15:42:57    
Хятадын газар хөдлөлтийн гамшигт дайрагдсан нутагт хөрөнгө мөнгөний тусламж үзүүлэхийг НҮБ уриалав

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн нутагт нийт 33 сая 500 мянган ам.долларын тусламж үзүүлж, Вэньчуаны газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн нутгийн гамшгийн дараа түвхнүүлэх орон сууц байгуулах, ус болон ариун цэвэр, боловсрол, хүрээлэн байгаа орчин зэрэг 9 салбарыг хамарсан сэргээн босголтын ажилд туслахыг 16-ны өдөр НҮБ-аас Хятад улсад суугаа системийнхэн Бээжинд улс орнуудад хандан уриалсан байна.

     НҮБ-аас Хятад улсад суугаа системийн зохицуулагч төлөөлөгч Каалид Малик 16-ны өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад улс энэ гамшгаас түргэн сэргэн босохыг НҮБ болон олон улсын хамтын нийгэмлэг чин сэтгэлээсээ хүсч байгаа бөгөөд Хятадын талыг боломж бүхнээрээ дэмжих болно гэжээ.

      Одоогийн байдлаар НҮБ-гаас Хятад улсад 17 сая ам.долларын үнэ өртөг бүхий тусламж үзүүлээд байна. \Пэрлаймаа орчуулж,Баясгалан хянав\