• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-21 08:48:47    
Канад дахь Хятадчуудын байгууллага олимпийн наадмыг тэмдэглэх арга хэмжээ зохиоцогоож байна

Синьхуа Агентлаг

       Олимпийн наадмыг угтаж, Канадын олон газрын хятадчуудын байгууллага олимпийн наадмыг тэмдэглэх арга хэмжээ зохиож байна.

       Канадын Оттавагийн хятадчуудын нийгэмлэг 19-ний өдөр Хятадаас Канадад суугаа элчин сайдын яамны соёлын газрын дэмжлэгтэйгээр нэг долоо хоногийн Бээжингийн олимпийн гэрэл зургийн үзэсгэлэн ажиллуулав. Гэрэл зургийн үзэсгэлэн нь Оттава хотын төв дэх нэрт театрт болов. Хятадаас Канад суугаа элчин сайд Лань Лизүнь , Оттава хотын хятадчуудын ерөнхий холбооны дарга Дэн Жячан, Канадын гурван шатны засгийн газрын төлөөлөгч тэрчлэн 100 гаруй иргэн нээлтийн ёслолд оролцов.

        Гэрэл зургийн үзэсгэлэнд Бээжингийн олимпийн наадмын бэлэг тэмдэг зүйл, Хятад тамга, олимпийн ордон талбай, Хятадын ард түмэн болон гадаадын найрсаг хүмүүсийн олимпод тавьж байгаа ерөөл бэлгэшээл зэргийн 80 ширхэг зургийг тавьж," нэг дэлхий, нэг мөрөөдөл" гэдэг уриаг тал талаас амьдлаг харуулсан байна.

        Мөн өдөр Ванкуверт " бидний мөрөөдөл—2008" гэсэн тоглолт болов. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\