• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-22 16:38:41    
Ж.Буш Америкийн олимпийн баг тамирчдаа мордуулав

Синьхуа Агентлаг

     Америкийн Ерөнхийлөгч Ж.Буш 21-ний өдөр Цагаан ордонд Бээжингийн олимпийн наадам болон Пара олимпийн наадамд оролцох тамирчдын төлөөлөгчийг хүлээн авч уулзаж, сайн амжилт бүтээхийг тэд нарт хүсэн ерөөсөн байна.

     Буш хүлээн авч уулзах ёслол дээр хэлэхдээ, Америкийн олимпийн баг таимрчид нь Америкийн дүр төрх, үзэл санааг төлөөлж байгаа болохоор, ялалт байгуулсан үедээ бардамнахгүй, ялагдсан ч гутрахгүй байхыг хүсч байна гэжээ. Буш Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцох гэж байгаадаа маш баяртай байна. Америкийн баг тамирчид намайг хөгширлээ гэж голохгүй бол, би унадаг дугуйн тэмцээнд оролцож магадгүй гэж тэрээр тоглон хэлсэн байна.

     АНУ нь 630 тамирчнаар бүрэлдсэн мундаг том баг тамирчидаа Бээжингийн олимпийн наадамд оролцуулах гэж байна. \Урангоо орчуулж Номин хянав\