Бээжингийн олимпийн наадам лавтай амжилтад хүрнэ гэдэгт итгэж байна гэж Японы Дээд танхимын дарга Сатсуки еда 23-ны өдөр Токиод илэрхийлжээ.
Тэрээр Хятадаас Японд суугаа элчин сайдын яамнаас зохион байгуулсан "Бээжинд морилон саатахыг урья" гэрэл зургийн үзэсгэлэнтэй танилцах үед хэлэхдээ, 1964 оны Токиогийн олимпийн наадмаас Япон нисэх мэт түргэн хөгжсөн юм. Бээжингийн олимпийн наадам бол хүмүүсийн маш хүсэн хүлээж байгаа өргөн наадам мөн. Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулах нь Бээжин, цаашилбал бүхий л Хятадын байгуулалтыг хөгжүүлэх болно гэжээ. Японы тамирчид Бээжингийн олимпийн наадам дээр сайн амжилт үзүүлэхийг тэрээр мөн хүслээ.
Хятадаас Японд суугаа элчин сайд Сүй Тянькай хэлэхдээ, гэрэл зургийн үзэсгэлэн ажиллуулж байгаа нь Хятад улс Бээжингийн олимпад бэлтгэсэн байдал, тэрчлэн Хятадын иргэдийн олимпийн наадмыг хүсэн хүлээж байгаа чин сэтгэлийг харуулах зорилготой юм гэжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|