Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечи 23-нд Сингапурт АСЕАН-ны бүс нутгийн чуулга уулзалтад оролцсон Өмнөд Солонгосын ГХЯ-ны сайд Ю Миун хуан, Америкийн төрийн нарийн бичгийн дарга К.Райс, Австралийн ГХЯ-ны сайд Стархен Смист нартай уулзлаа.
Ян Жечи Ю Миун хуантай уулзах үед хэлэхдээ, Хятад, Өмнөд Солонгос нь дээд давхаргын харилцаа холбоогоо хэвээр үргэлжлүүлж, стратегийн хамтын ажиллагааны чухал салбар болон ахиулах чиг хандлагаа тогтоож, олон улсын болон бүс нутгийн чухал чухал асуудлаарх зохицуулалт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой гэжээ.
Ян Жечи Райстай уулзах үед хэлэхдээ, сүүлийн үед Хятад, Америкийн харилцаа ерөнхийдөө тогтвортой хөгжиж байна. Хятадын тал Америкийн талтай хамтаар чармайж, Хү Жиньтао болон Бушийн Японы Хоккайдод тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг нухацтай хэрэгжүүлж, Хятад Америкийн харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг баталгаажуулахад бэлэн байна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|