БНАСАУ 24-ний өдөр Сингапурт "Зүүн өмнөд Азийн найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээ"-д албан ёсоор нэгдэн оров. Энэ нь БНАСАУ болон АСЕАН-ы найрсаг харилцаа хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэхэд ашигтай юм.
БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Пак Юй Чунь мөн өдөр АСЕАН-ы 10 орны гадаад хэргийн сайд нартай хамт БНАСАУ-ын талын "Зүүн өмнөд Азийн найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээ"-д нэгдэн орох бичиг баримт дээр гарын зурав. Үүний дараа Пак Юй Чунь баримт бичгийг АСЕАН-ы дарга орон Сингапурын Гадаад хэргийн сайдГеорге иео юун боонд гардуулав. Георге иео юун боон нь АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Суринд өргөн барих болноэ.
Георге иео юун боон энэ жилийн 5-р сард БНАСАУ-д айлчлахдаа АСЕАН-ы Гадаад хэргийн сайдын "Зүүн өмнөд Азийн найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээ"-д БНАСАУ-ын нэгдэн орохыг урьсан саналыг дамжуулсан юм. Тухайн үед БНАСАУ-ын тал авч үзнэ гэж идэвхтэй хариулт өгсөн юм. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|