• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-27 16:57:57    
Олимпийн тэмцээнд оролцох тамирчдыг албадан улс төрийн үг яриа хэлүүлэх ёсгүй

Синьхуа Агентлаг

     Ирэх сарт болох Бээжингийн Олимпийн наадам дээр Олимпийн тэмцээнд оролцох тамирчдыг албадан улс төрийн үг яриа хэлүүлэх ёсгүй гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын биеийн тамир спортын төлөөлөгч Вили Лемке 26-ны өдөр Берлинд илэрхийлжээ.

     Тэрээр 26-ны өдөр Берлинд болсон Олимпийн биеийн тамир спортын цуглаан дээр үг хэлэж тэмдэглэхдээ, Олимпийн наадам бол биеийн тамир спортын цуглаан, НҮБ-ын их хурал биш, Аюулгүйн зөвлөлийн хурал ч биш гэжээ. НҮБ-ын ерөнхий нарин бичгийн дарга Бан Ки Мон ч энэ үзэлтийг дэмжиж байна гэж тэрээр илэрхийлжээ. Биеийн тамир спортын тэмцээнийг улс төрийн өнгө аястай болгохгүй байхыг тэрээр уриалжээ. Вили Лемке хэлэхдээ, энэ удаагийн олимпийн наадмыг нарийн зохион байгуулах болно. Тэр нь Хятадын нээлттэй байх хэмжээг дээшлүүлнэ гэдэгт итгэж байна. Олимпийг зохион байгуулах эрхийг Хятадад олгосон нь зөв шийдвэр юм гэжээ.

     Германы Олимпийн хорооны дарга, Олон Улсын Олимпийн Хорооны орлогч дарга Томас Бачи ч 26-ны өдрийн хурал дээр иймэрхүү үзэлтээ илтгэсэн байна. Тэрээр хэлэхдээ, биеийн тамир спортыг Хятадтай байх харилцаагаа сайжруулах боломж болгож болно гэжээ. \Гэрэлт орчуулж, Баясгалан хянав\