Олон Улсын Олимпийн Хорооны ерөнхийлөгч Жак Рогге саяхан хэлэхдээ, Олимпийн наадам бол эрхэм нандин мөртөө сүр далайцтай өргөн их цуглаан юм. Улс төрийн ямарваа хүчин зүйл үүнд холилдохыг хүсэхгүй байна гэжээ.
Жак Рогге Францын "L'Equipe" долоон хоног тутмын сэтгүүлийн шинэ дугаарт ярилцлага өгөхдөө, Олимпийн наадмын өвөрмөц тал нь түүний эрхэм нандин чанарт байдаг юм. Энэ нь голцуу 3 талаар илэрч байна: Нэгд, 2 долоон хоног шахмын хугацаанд бүх дэлхийн хамгийн шилдэг тамирчид нэг дор хуран цугларч ур дэмээ сорино. Хоёрт, биеийн тамир спортын ордон талбайд зар сурталчилгаа хийхийг хатуу хязгаарлна. Хамгийн эцэст нь Төрийн дуулал эгшиглэх, ариун гал дамжуулах зэрэг Олимпийн наадмын ёслолын ажиллагаанууд нь бүр биеийн тамир спортын энэхүү арга хэмжээнд зүйрлэшгүй сүр жавхаа, ариун дархан чанарыг илтгэсэн байгаа юм гэжээ.
Олимпийн наадмыг улс төржүүлэхээр оролдож байгаа зарим улс төрчдийн оролдлогыг Жак Рогге зэмлэв. Олимпийн наадмыг хориглох гэсэн бол хий хоосон зүйл юм, тамирчид улс төрийн төлөө үнэ төлбөр гаргах ёсгүй. Иймэрхүү байдлыг хүлээн авч болохгүй. Тамирчид Олимпийн наадмын хугацаанд өөрийн үзэлтээ илтгэж болох боловч, энэ бүхэн нь эрхбиш Олимпийн хотхон болон уралдаан тэмцээний ордон талбайн гадна болох хэрэгтэй гэж тэр үзлээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|