Балбын Ерөнхийлөгч Рам Баран Ядав 27-ны өдөр бүх Балбад хандан телевизээр үг хэлж, үндэсний эв санааны нэгдлийг биелүүлэн, үндэстэн болон нийгмийн эвсэг зохицонгуй байдлыг хангахыг уриалсан байна.
Ядав хэлэхдээ, үндсэн хууль тогтоох хуралд суудалтай улс төрийн намууд болон Балбын ард түмэн хамтран зүтгэх цаг үе болоод байна. Балбын улс төрийн намууд болон ард түмэн шинэ үндсэн хуулиа өөрөө тогтоовол сая цацрангуй ирээдүйтэй болж чадна гэжээ.
Ядав энэ сарын 23-ны өдөр тангараг өргөн Балбын Ерөнхийлөгч болсон юм. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|