Оросын Туапсе хотын "Харцага" нэрэмжит бүх Оросын хүүхдийн төвд сувилалт хийж байгаа Сычуаний газар хөдлөлтийн гамшигт дайрагдсан районы дунд бага сургуулийн 50 сурагч 29-ний өдөр Масква хоттой танилцах хоёр хоногийн аяллаа эхлүүллээ.
Хятадаас Орост суугаа элчин сайд Лю Гүчан 29-ний орой хүлээн авалт хийж, Сычуаний газар хөдлөлтийн гамшигт дайрагдсан районы дунд бага сургуулийн сурагчдыг угтан авсан байна. Тэрээр үг хэлж тэмдэглэхдээ, эх орондоо буцсаныхаа дараа шинэ амьдралаа эхлүүлж, шинэ эрдэм сурч, нутаг усныхаа сэргээн босголт, эх орныхоо бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмэр хүч чадлаа зориулж, "Хятад, Оросын үеийн үе найрсаг байх буухиа"-г уламжлуулахыг хүүхдүүд танарт хүсч байна гэжээ.
Оросын ерөнхийлөгч Дмитри Медведев 30-нд эдгээр хүүхдүүдийг хүлээн авч уулзах юм байна.\Буян орчуулж, Цэцэн хянав\
|