Иракт тавьсан хориг арга хэмжээгээ цуцалсны дараа, Олон улсын олимпийн хороо Иракын 5 тамирчныг Бээжин орж 2008 оны олимпийн тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн байна гэж Иракын олимпийн хорооны албаны хүн 30-ны өдөр нотолсон байна.
Иракын олимпийн хорооны нарийн бичгийн дарга Хуссеин аль Амиди 30-ны өдөр хэлэхдээ, Бээжингийн олимпад оролцох 5 тамирчин бол зээрэнцгийн тамирчин Хайдар Насир, ойрын зайн гүйлтийн тэмцээнд оролцох тамирчин Дана Хуссеин, дарвуулт завийн тэмцээнд оролцох тамирчин Хайдар Нозад, Хамза Хуссеин болон сур харвалтын тэмцээнд оролцох тамирчин Али Аднан нар юм гэжээ. \Гэрэлт орчуулж, Буян хянав\
|