Олимпийн үзэл санаа удахгүй болох Бээжингийн олимпийн наадам дээр бүрэн биеллээ олохыг би хүсэж байна гэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн жижүүр дарга орон, Бельгээс НҮБ-д суурин суугаа элчин сайд Жан Граулс 4-ний өдөр мэдэгдэжээ.
Жан Граулс 4-ний өдөр Нью Йорк дахь НҮБ-ын төв байранд Аюулгүйн зөвлөлийн тус сарын дарга орны ажлын гол талыг танилцуулсан байна. Тэрээр удахгүй Бээжинд болох олимпийг онцлон дурдаж, дэлхийн олон орнууд олимпийн хугацаанд дайн зогсоох гэрээг баримталж, биеийн тамир спортын өв тэгш их энэ цуглааныг хүн төрөлхтний энх тайван найрамдалд тус дөхөм үзүүлэх гүүр болгохыг хүссэн байна. \Гэрэлт орчуулж,Баясгалан хянав \
|