БНСУ-ын хэдэн мянган иргэн 5-ны орой Сөүлд зул асааж цуглаан хийж, АНУ-ын ерөнхийлөгч Ж. Бушийн айлчлал тэрчлэн БНСУ, АНУ-аас үхрийн мах импортоор оруулахыг сэргээснийг эсэргүүцэж, цагдаагийн талтай мөргөлдөөн үүсгэж, наанадаж 50 хүн баривчлагдсан байна.
Буш 5-ны үдээс хойш Сөүлд хүрэлцэн очиж, БНСУ-д айлчлал хийж байна. Бушийн аюулгүй байдлыг батлахын төлөө БНСУ-ын цагдаагийн тал Сөүл хотод 24 мянган цагдаа байрлуулсан байна. \Гэрэлт орчуулж, Буян хянав\
|