• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-06 09:33:37    
Хятад улс өндөр түвшин бүхий олимпийг зохион байгуулж чадна гэж гадаадын хэвлэлийнхэн үзэв

Синьхуа Агентлаг

      Сүүлийн өдрүүдэд гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээ, өгүүлэл нийтэлж, Хятад улсын 2008 оны Бээжингийн олимпийг амжилттай зохион байгуулахын төлөө гаргасан хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, Хятад улс өвөрмөц онцлог, өндөр түвшин бүхий олимпийг зохион байгуулж чадна гэж үзсэн байна.

      Сингапурын Лянь Хэ Зао бао сонин 5-ны өдөр "Олимп нь Хятадад юу үлдээх бэ" гэсэн гарчигтай өгүүлэл нийтлэж, олимпийг зохион байгуулна гэдэг боломж юм. Өндөр стандарттай биеийн тамир спортын ордон талбай, хотын экологийн байгуулалт гэсэнгүй бэлтгэл хийх үе болон олимпийг зохион байгуулах явцад төрөл бүрийн өв хөрөнгө бий болох болно. Эдгээр нь Хятадын үнэт өв хөрөнгө мөн гэж тэмдэглэжээ.

      АНУ-ын Сан Жосе Мерсүри сонин 4-ний өдөр Хятадын ард түмэн олимпийн төлөө бэлтгэл ажлаа биелүүлээд байна гэсэн өгүүлэл нийтэлж, Бээжингийн ард түмэн хамгийн их халуун сэтгэлээр олимпийн нээлтийн ёслолын цацрангуй цаг үеийг хүсэн хүлээж байгааг сайшаажээ.

      Францын Лес Ечос сонин 4-ний өдөр өгүүлэл нийтлэж, Бээжин хотын олимпийг зохион байгуулах боломжийг ашиглан дэд бүтцийн барилга байгуулалтаа эрчимжүүлж, хотын дүр төрхөө өөрчилсөн байна гэж тэмдэглэжээ. \Гэрэлт орчуулж, Буян хянав\