Японы Хирошима хотын олон салбарын 45 мянга орчим хүн 6-ны өдөр хотын төвийн энх тайваны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд атомын бөмбөгний дэлбэрэлтэд нас барасан хүмүүсийг гашуудаж энх тайванд даатгах ёслол хийлээ.
Японы ерөнхий сайд Фукуда Ясуо болон 54 улс орны төлөөлөгч энэ ёслолд оролцож, Хятад улс ч анх удаа төлөөлөгч томилон оролцуулсан байна./Пэрлэймаа, Хүчит орчуулж, Цэцэн хянав/
|