• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-06 17:56:37    
Ли Мюн Бак болон Ж. Буш хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио

     Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мюн Бак болон Америкийн Ерөнхийлөгч Ж. Буш 6-ны өдөр Сеүлд хэлэлцээ хийж, Өмнөд Солонгос болон Амеиикийн харилцаа, Өмнөд Солонгос болон Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээр, Солонгосын хойгын цөмийн асуудал зэрэг бүс нутгийн болон олон улсын асуудлыг гүнзгий авч хэлэлцсэн байна.

     Хэлэлцээний дараа нийтэлсэн хамтарсан мэдэгдэлд, Өмнөд Солонгос болон Америкийн холбоотны ирээдүйн хөгжлийн төслийг хоёр орны Ерөнхийлөгч нар дэвшүүллээ гэж тэмдэглэжээ. Мэдэгдэлд тэмдэглэхдээ, 21-р зуунд чиглэсэн Өмнөд Солонгос болон Амеикийн стратегийн холбоогны харилцааг хамтаар ахиулхаар хоёр тал шийдсэн байна, Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулах жич Солонгосын хойг болон зүүн хойт Азид энх тайвны шинэ механизм тогтооход тус дөхөм үзүүлэх зэрэг талаар стратегийн зөвшөлцөл, хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэн, хоёр орон хоорондын улс төр, эдийн засаг, нийгэм, соёл зэрэг талын хамтын ажиллагааны цар хүрээг өргөтгөн хөгжүлэх болно гэжээ.

     Терроризмийг дэмжигч улс орны жагсгалтаас гаргах хугацаа төхөж байгаа үед, өөрийн цөмийн төлөвлөгөөгөө бүх мэдүүлэх бөгөөд шалгалт хийхийг зөвшөөрхийг Буш бас хэлэлцээ дууссны дараах хамтарсан хэвлэлийн бага хурал дээр БНАСАУ-д шаардсан байна. /Хүчит орчуулж, О.Дарамбазар хянав./