Гадаадын зарим сонин хэвлэл саяхан өгүүлэл нийтэлж, Бээжингийн олимпийн бэлэтгэл ажлыг сайшааж, Бээжингийн олимпийн наадам төгс амжилттай болохыг хүсэн ерөөв.
Америкийн "Нью Йорк таймс" сонин "Спортын хорхойтон Буш Бээжинг зорилоо" гэсэн өгүлэл нийтлэж, Буш бол гадаад оронд очиж олимп сонирхох гэж байгаа Америкийн анхны тушаалд байгаа Ерөнхийлөгч юм гэж тэмдэглэжээ. "Вашингтон пост" сонин Бушийн үгээс эш татаж, Миний Бэжинд очих гэж байгаагийн нэг шалтгаан бол Хятадын ард түмэнд хүндэтгэл үзүүлэх явдал болно, энэ бол Хятадын бахархах цаг мөн гэж тэмдэглэжээ.
Сингапурын "Лянь Хэ Зао Бао" сонин 6-ны өдөр өгүүлэл нийтэлж, энэ удаагийн Бээжингийн олимпийн гайхамшиг нь олимпийн хөдөлгөөний түүхэн дээрэх шинэ хуудсыг сэхэх болно. Бээжингийн олимпийг сонирхосон хүмүүс хожмын их удаан хугацаанд "Би Бээжинд хайртай" гэж сэтгэлдээ ярьж явах болно гэж бичсэн байна.
Иорданы "Алрай" сонин 5-ны өдөр "Хятад улс Бээжингийн олимпийн хамгийн их ялагч болно" гэсэн гарцагтай өгүүлэл нийтэлж, Хятад улс Бээжингийн олимпийг амжилттай зохион байгуулахаар дамжуулан, урт хугацааны турш барууны сонин хэвлэлийн нөлөөгөөр дэлхийн олон газрын хүмүүсийн Хятад улсыг сайн ойлгохгүйн улмаар ташаа ойлголттой, дайсагнах сэтгэлтэй байсан байдлыг өөрчилж, хөгжин цэцэглэсэн, баян хүчирхэг, нээлттэй Хятад улсыг тэд нарт шинээр таниулах болно гэж тэмдэглэв.
Кампучийн "Хуа Шан Ри Бао" сонин 6-ны өдөр "Бээжингийн өгөх шалгалтыг дэлхий дахин үнэлэх болно" гэсэн тайлбар нийтэлж, Бэжингийн олимпийн бэлэтгэл ажлыг сайшаасан байна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|