Бээжингийн олимпийн наадам эхлэхээс өмнө, 2006 оны Нобелын энхийн шагнал хүртэгч, Бангладешийн банк санхүүгийн доктор Юнус Хятадын Олон улсын радиогийн Бангладеш хэлний редакцад баярын захидал илгээж Бээжингийн олимпийн наадам бүрэн дүүрэн амжилтад хүрэхийг ерөөв.
Юнус баярын захидалдаа тэмдэглэхдээ, Бээжингийн олимпийн наадам эхлэх гэж байгаа ташрамд, миний бие найрсаг Хятадын Засгийн газар болон ард түмэнд чин сэтгэлийн ерөөл дэвшүүлж байна. Ази тивийн нэг гишүүний хувьд, манай Бангладешчүүд ч Бээжинд болох гэж байгаа өргөн цуглаанаар бахархал төрж байна. 13 хүний бүрэлдэхүүнтэй Бангладешийн баг тамирчид Бээжингийн олимпийн наадамд сайн амжилт гаргахыг би хүсэн ерөөж байна гэжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|