• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-08 10:30:26    
Ли Мюн Бак Бээжинд ирхээр мордов

Хятадын Олон Улсын Радио

     БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мюн Бак Бээжинд ирж, олимпийн нээлтийн ёслолд оролцохоор 8-ны үдээс өмнө Сеүлээс мордов. Энэ бол БНСУ-ын Ерөнхийлөгч олимпийн нээлтийн ёслолд анх удаагаа оролцох гэж байгаа болно.

     БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээс үзвэл, Бээжингийн олимпийн нээлтийн ёслолд оролцосны дараа тэрээр мөн олимпийн тосгон болон бэлэтгэл дасгалын газруудаар явж, өөрийн орны тамирчидад урам хайрлан дэмжих бөгөөд тэд нарын оролцох хэсэг уралдаан тэмцээнийг сонирхох юм байна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\