• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-08 17:42:43    
Гадаадын сонин хэвлэл олимпийн тухай халуун хөгжөөнтэй мэдээлж байна

Хятадын Олон Улсын Радио

      Дэлхийн олон орны хэвлэл мэдээллийнхэн Бээжингийн олимпийн наадмын маш олон нарийн ширийн байдалд хүртэл тун халуун хөгжөөнтэй дэлгэрэнгүй мэдээлж байна.

      Францын биеийн тамир спортын "Лепуйпе" сонин 7-ны өдөр олимпийн наадмын тусгай дугаар гаргаж, олимпийн наадмын тэмцээний цагийн хуваар, тэмцээний олон төрөлд алтан медаль авч болзошгүй тамирчдын тухай дэлгэрэнгүй танилцуулсан байна.

     Мексикийн "Реформа" 7-ны өдөр олимпийн наадмын тусгай дугаар хэвлүүлж, Бээжингийн олимпад бэлтгэсэн шинэ байдлын хөгжил болон олон орны тамирчдын Бээжинд бэлтгэл хийж байгаа байдлыг нарийн тодорхой танилцуулсан байна.

     Малайзийн хятад хэлний "Шин жөү ри бао" сонин 7-ны өдөр тоймчийн өгүүлэл нийтлүүлж тэмдэглэхдээ, олимпийн наадам нь Хятадын бүх талаар өөрийгөө хөгжүүлэх, амлалтаа биелүүлэх аз тохиол болсон бөгөөд Хятад улсад урьд өмнө байгаагүй өрсөлдөөн сорилтод учруулсан байна гэжээ.

      Сингапурын "Лянь хэ зао бао" сонины тусгай дугаарт, олимпийн наадмын явцыг тал бүрээр танилцуулсан бөгөөд Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслолд тун их анхаарал тавьж, нээлтийн ёслол бишгүй олон хүмүүсийн хүлээж мөрөөдөж байгаа зүйл юм гэж тэмдэглэсэн байна.

      Германы хэвлэл мэдээллийн газрын дарга Трота 7-ны өдөр хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадам бол ДПА агентлагийн 2008 оны биеийн тамирын тухай мэдээлэх чухлаас чухал тал мөн гэжээ.\Буян орчуулж, Цэцэн хянав\