ОУОХ-ны ерөнхийлөгч Рогее 9-ний өдөр Бээжинд Олон Улсын Олимпийн Хороо болон Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны зохицуулах хурал дээр Бээжингийн Олимпийн наадмын нээлтийн ёслолыг өндрөөр магтан сайшаасан байна.
ОУОХ-ны төлөөлөгч хатагтай Давиес хэлэхдээ: зохицуулах хурал дээр Рогее Бээжингийн Олимпийн наадмын тансаг сайхан нээлтийн ёслолд баяр хүргэж, догдолсон сэтгэлээ илтгэсэн бөгөөд ОУОХ-ны бусад гишүүдийн адилаар би нээлтийн ёслолд сэтгэл их донслов гэж тэмдэглэв гэжээ.
Ерөнхийлөгч Рогее хэлэхдээ: энэ удаагийн нээлтийн ёслол тансаг сайхан болсон, уран сэтгэмж болон соёл түүхийг хооронд нь уялдуулсан бөгөөд дээд шинжлэх ухаан техникийг хэрэглэн, Хятадын 5 мянган жилийн түүхийг дэлхий нийтэд харуулсан байна. Энэ нь мөн ч энэ удаагийн Олимпийг зохон байгуулсан дээд түвшинг харуулав гэжээ. \ Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав \
|