• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-09 16:00:23    
Гадаадын хэвлэл мэдээллийнхэн Бээжингийн олимпийн нээлтийг сайшааж байна

Хятадын Олон Улсын Радио

     Бээжингийн олимпийн наадмын нээлт 8-ны орой өргөн их нээлт хийв. Гадаадын хэвлэл мэдээллийнхэн нээлтийн ёслолын гайхамшигт байдлыг магтан сайшааж байна.

     Пакистаны үндэсний телевизийн мэдээлэлд, олимпийн нээлт хийсэн "Шувууны үүр" дэлхийн нэг номерийн барилга юм байна. Нээлтийн ёслолд Хятадын уламжлалт соёл болон хэдэн мянган жилийн түүхийг харуулж, бүх бөмбөрцөгийн 4 сая хүний харааг булааж, түүхийн тэмдэглэл бүтээсэн гэж тэмдэглэв. Нээлтийн ёслол нь хөгжиж байгаа орны хувьд Хятад улсын орчин үеийн хүчирхэг орны хүчин чадлыг харууллаа. 2008 оны олимпийн наадам нь Хятадын хөгжлийн шинэ бэлэг тэмдэг болох юм гэж Пакистаны GEO Телевизийнхэн тэмдэглэсэн байна.

     БНСУ-ын Радио компани нээлтийн ёслолыг газар дээрээс нь шууд нэвтрүүлсэн бөгөөд энэ олимп нь "Нэг дэлхий, Нэг мөрөөдөл" гэсэн гол уриагаар "Ногоон олимп, шинжлэх ухаан техникийн олимп, хүмүүнлэгийн олимп" гэсэн гурван санааг харуулсан байна гэж магтсан байна. Мэдээлэлд тэмдэглэхдээ, нээлтийн ёслолын тоглолтод эртний дорно дахины соёл иргэншил зэрэг Хятадын элментийг оруулсанаар, хүмүүсийн магтаал сайшаалыг их олж байна гэжээ.

     Туркийн олон хэвлэл мэдээллийнхэн Бээжингийн олимпийн нээлтийн ёслолыг тал бүрээр мэдээлсэн бөгөөд нээлтийн ёслол бол " Нүд дүүрэн гоё ёслол" гэж магтсан байна.

     Швейцарын албаны талын хэвлэл мэдээлэл болох " Swissinfo" Бээжингийн олимпийн нээлтийн ёслол нь урлаг сэтгэхүй, дуу бүжиг, чидэнгийн гэрэл, галын наадам зэрэг урлагийн олон төрлийн арга барилаар, дэлхийн хүн ардад Хятадын үндэстнүүдийн 5000 жилийн соёл иргэншлийн түүхийг харуулсан нь чухам бахархууштай байна гэж магтан сайшаасан байна.

     Бразилийн хэдэн том хэвлэл мэдээлэл нээлтийн ёслолыг их хэмжээгээр мэдээлэв. Кенийн хэвлэл мэдээлэл ч олимпийн нээлтийг шинэлэг, жавхаалаг байж, Хятадын соёлын онцлог ихтэй нээлт боллоо гэж магтсан байна.\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\