Зуны олимпийн 29-р наадмын нээлтийн ёслол 8-р сарын 8-ны орой Бээжингийн үндэсний биеийн тамирын ордон- "Шувууны үүр"-т болов. Нээлтийн ёслолын дараа, ОУОХ-ны Ерөнхийлөгч Ж.Рогге энэ өргөн их ёслол нь "Мартагдашгүй сайхан" болсон гэж магтан сайшаасан байна.
Рогге хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслол нь Хятадын хүн ардын ургуулан бодох, урлан бүтээх жич цог жавхааг бүрэн харууллаа. " Шувууны үүр" гэсэн биеийн тамирын ордон нэн ч цоо шинэ гайхамшигт үзэгдэл болж, олимпийн наадмын гайхамшигт сайхан нээлтийн ёслолтойгоо хослон уялдаад, хүмүүст мартах аргагүй ёслол болсон байна. Энэ бол бүх бөмбөрцөгийн тамирчдад бэлэглэсэн хүнд бэлэг мөн гэжээ.
204 улс орон газар нутгийн тамирчид хойшдын 16 хоногт мөн адилхан гайхалтай сайхан, мартагдашгүй биеийн тамирын уралдаан тэмцээн бэлэглэх болно гэж Рогге мөн тэмдэглэсэн байна.\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|