• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-10 16:04:39    
Олон орны хэвлэл мэдээллийнхэн олимпийн нээлтийн ёслолыг магтан сайшааж байна

Хятадын Олон Улсын Радио

     Олон орны хэвлэл мэдээлэл сүүлийн өдрүүдэд Бээжингийн олимпийн нээлтийг ихээр мэдээлсэн бөгөөд өндөр үнэлсэн байна.

     Сингапурын " Лянь хэ зао бао" сонин 10-ны өдөр тойм нийтлэж, нээлтийн ёслолын энэ тоглолт нь өрнөдийн үзэгчдийг гайхаш төрүүлж, тэд нар Хятадын эртний соёлын аугаа их ид шидыг бахархан сонирхосны зэрэгцээ нээлтийн ёслол нь бас Хятадын дотоодын өргөн олон үзэгчид болон гадаад оронд нутаглан суугаа хятад хүмүүсийн нотолгоог хүлээсэн байна гэж тэмдэглэсэн байна.

     Америкийн гол гол хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд 9-ний өдөр нээлтийн ёслол нь Хятадын соёлын онцлогийг бүрэн харуулсан баялаг агуулгатай нээлт боллоо гэж магтан сайшаасан байна. Баяр бахдалт шумбасан Хятад орон эцэстээ олимпийг угтан авлаа гэж " Нью-йорк темес сонин" тэмдэглэв. NBC 9-ний өдөр тэмдэглэхдээ, NBC-ын нэвтрүүлсэн Бээжингийн олимпийн нээлтийн ёслол нь Америкийн үзэгчдийн халуун сайшаалыг хүлээсэн бөгөөд хүлээн авч үзсэн хэмжээ нь Америкаас бусад оронд хийсэн аль ч удаагийн олимпийн нээлтээс илүү болсон байна гэжээ.

     9-ний өдөр хэвлэгдсэн Английн том том сонинууд Бээжингийн олимпийн нээлтийн ёслолыг өндөр үнэлсэн байна. Английн "The Idependent" сонины мэдээлэлд тэмдэглэхдээ, Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслол нь дэлхийн хүн ардад уран нарийн зохион төлөвлөж, нямбай хянуур тохируулсан аугаа том тоглолт сонирхууллаа. Хятадын зохиосон нээлтийн ёслол бол дэлхийд харуулсан олимпийн түүхэн дээрэх хамгийн сайхан нээлт болох юм гэжээ.

     Францын Ле Фигаро" сонины мэдээнд Бээжингийн олимпийн нээлтийн ёслолыг үнэлж, энэ бол Хятадын тансаг үдэш, Хятадын өвөрмөц онцлогтой, өргөн их нээлт мөн, бүхийл талбайн тоглолт нь урлаг хийгээд шинжлэх ухаан техник, түүх хийгээд ирээдүйн хооронд явагдсан байна гэжээ.

     Үүнээс гадна ОХУ, Казахстан, Герман, Чех, Египет, Марокко, Нигери, Итали, Унгар, Серби, Польш, Пакистан, Афганистан, Индонез, Вьетнам, Филиппин, Шри-Ланка, Аргентин зэрэг орны гол гол хэвлэл мэдээллийнхэн юуны өмнө Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслолын өргөн байдлыг мэдээлж, өндөр үнэлсэн байна.\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\