Хятад улс Бээжингийн олимпийн наадмын төрөл бүрийн бэлтгэл ажлыг гарамгай сайн биелүүлж, Бээжингийн олимпийн нээлтийн ёслол маш гайхамшигтай сайхан болсон гэж Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцсон зарим улс орнуудын удирдагчид 10-ны тус тус өдөр илэрхийлцгээв.
Бээжингийн олимпийн наадмын холбогдох үйл ажиллагаанд оролцож байгаа Америкийн Ерөнхийлөгч Ж. Буш Хятад улсын орлогч дарга Ши Жиньпинтэй уулзах үед хэлэхдээ, "нээлтийн ёслол нээрээ ухаан санаанд ормооргүй , бүх зүйл маш гоё сайхан болсон" гэжээ.
Ираны дэд ерөнхийлөгч бөгөөд Үндэсний Биеийн тамир спорын байгууллагын дарга Мухаммад Аль Абади манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Бээжингийн олимпийн наадмын төрөл бүрийн зохион байгуулах ажил маш сайн, Бээжингийн олимпийн наадам нь олимпийн түүх сударт мөнх тэмдэглэгдэх нь дамжиггүй юм гэжээ.
Израилийн Ерөнхийлөгч Шимон Перес сурвалжлагчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, олимпийн наадмыг амжилттай зохион явуулахын төлөө Хятад улс асар их хүчин чармайлт гаргасан. Хятад улс олимпийн наадмыг лавтай амжилттай зохион байгуулж чадна гэжээ.
Мьянмарын холбооны засгийн газрын ерөнхий сайд Тейн Сейн 10-ны өдөр Рангундаа буцсаны дараа хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслол маш амжилттай, гоё гайхамшигтай болсон. Олимпийн түүхэн дэх хамгийн амжилттай их наадам болсон гэжээ.
Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай 10-ны өдөр Кабулдаа буцсаны дараа хэлэхдээ, Бээжингийн олимпийн нээлт маш сүрлэг сайхан байж, орчин үеийн шинжлэх ухаан техникийг ашигласан нь гайхамшгийн туйл болов.Хятадын ард түмний халуун зочломтгой нь хүмүүст гүн сэтгэгдэл төрүүлсэн гэжээ. /Хүчит орчуулж, Урангоо хянав/
|