Тайландын ерөнхий сайд байсан Таксин Шинаватра 11-нд Англиас Тайландын Үндэсний Телевизэд гарын үсэг зурсан факс илгээж, Англид улс төрийн орогнол хайна гэж мэдэгджээ.
Таксин Шинаватра энэ мэдэгдэлдээ тэмдэглэхдээ, Тайландад зарим хүн намайг нууцаар хорлох гэж байгаа болохоор 11-нд Тайландын дээд шүүхийн надад болон миний гэргий Пожаман Шинаватрад чиглүүлэн хийх айлтгал сонсох хуралд оролцохоор Тайланд орохгүйгээр шийдлээ гэжээ.
Таксин Шинаватра бас хэлэхдээ, Миний бие болон миний ар гэрийнхэнд Тайландын шүүх шударга хандаагүй юм гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж Баясгалан хянав\
|