• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-14 17:18:12    
Хятадын тамирчдын шилдэг амжилтыг гадаадын хэвлэл мэдээллийнхэн сайшааж байна

Синьхуа Агентлаг

      Өмнөд Африкийн "Капе таймс" сонин 13-ны өдөр тэргүүн дугаартаа, "Хятадын тамирчид дэлхийг донсолгов" гэсэн том гарчиг тавьсан байлаа. Өмнөд Африкийн радио компанийн телевиз 13-ны өдөр Хятадын гимнастикийн эрэгтэй, эмэгтэй тамирчдыг үнэлж тэмдэглэхдээ, Хятадын гимнастикийн эрэгтэй, эмэгтэй тамирчид 12,13-ны өдрүүдэд багаараа хойно хойноосоо аварга болов. Энэ бол домог биш харин бидний нүдэнд харагдаж байгаа бодит амжилтууд юм гэжээ.

     Францын биеийн тамир спортын нэрт сонин "Лечупе" сонин 13-ны өдөр өгүүлэл нийтлэж тэмдэглэхдээ, Бээжингийн олмпийн наадмын хугацаанд Хятадын үзэгчид ч сайн сайхан зан чанартай байгаагаа харуулсан байна гэжээ.

     Филиппиний "Манила таймс" сонин 14-ний өдөр өгүүлэл нийтлэж тэмдэглэхдээ, Олимпийг ашиглан хэвлэлээр шуугиулах улс төрийн сэдэв сүүлийн үед цөөрч байна. Энэ нь Олимпийн үзэл санаанд нийцэж байгааг магтууштай юм гэжээ. Өгүүлэлд бас тэмдэглэхдээ, Хятад Америкийн тамирчид чухам хичнээн алтан медаль авхыг хүмүүс тун анхаарч байна гэжээ.\Буян орчуулж, Цэцэн хянав\