• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-20 15:25:39    
Бээжингийн олимп нь Хятадын соёлын хүчин чадлыг харуулав

Синьхуа Агентлаг

     Кампучийн хятад хэлний сонин " Хуа шан ри бао" сонин 20-ны өдөр гарын үсэг зурсан тоймчийн өгүүлэл нийтлэж, Бээжингийн олимпоор дамжин Хятад улс гаднын хүн ардад 30 жилийн турших өөрчлөлт хийж нээлттэй байлгаад хуримтуулсан эдийн засгийн хүчирхэг хүчнээ харуулж, мөн Хятадын байнга дээшилж байгаа соёлын хүчин жич хятадчуудын чин үнэнч, халуун сэтгэл болон өдөр ирэхүүеэ дээшилж байгаа хүн ардын боловсролыг дэлхий нийтэд харуулсан байна гэж тэмдэглэсэн байна.

     Өгүүлэлд тэмдэглэхдээ, олимпийн наадмыг зохион байгуулснаар, олон арван мянган ажилтан болон жуулчид Бээжинд ирсэн боловч өнөөг хүртэл олимпийн хотхоны дотор гомдол мэдүүлсэн явдал нэг ч гараагүй, бусад талын гомдол мэдүүлэг ч маш бага байна. Хятад улс хүлээн авч зочлох, зохион байгуулах талаарх ажлаа маш өндөр түвшинтэй хийж байгааг энэ нь харуулж байгаа бөгөөд Хятадын соёлын хүчин хүчирхэг их байгааг ч харуулж байна гэжээ.

     Өгүүлэлд тэмдэглэхдээ, Олимпоор нэн олон хүн Хятад улсыг ойлгож, Хятад улсад хайртай болж, Хятад улс ч олимпийн боломжоор дэлхийтэй нэн нягт харилцаатай болох нь гарцаагүй юм гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Цэцэн хянав\