• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-20 15:27:22    
Бээжингийн олимпийн амжилтын ард сайн дурынхан чухал үүрэг гүйцэтгэж байна

Хятадын Олон Улсын Радио

      Индонезийн " Компас" сайт саяхан өгүүлэл нийтлэж, Бээжингийн олимпийн амжилтын ард сайн дурынхан чухал үүрэг гүйцэтгэж байна гэж сайшаасан байна.

      Өгүүлэлд тэмдэглэхдээ, Бээжингийн олимпийн наадамд 1 сая 700 мянган сайн дурынхан өөр өөрийнхээ ажлын байр дээр халуун дотно сэтгэлээр олимпод оролцогсдод үйлчилж байна. Тэдний дотор уралдаан тэмцээний 70 мянган сайн дурынхан, 400 мянган хотын сайн дурынхан болон нийгмийн үйлчилгээний сая гаруй сайн дурынхан ажиллаж байгаа нь өмнө хоёр удаагийн олимпийн сайн дурынхны тооноос хол давсан байна. Уралдаан тэмцээний талбай заалаас гадна, сайн дурынхан мөн хотын үйлчилгээний 550 цэг жич цэцэрлэгт хүрээлэн, хороолол зэрэг газарт зам зааж өгөх, хүрээлэн байгаа орчны ариун цэврийг хамгаалах болон төрөл бүрийн туслалцаа үзүүлэх талаар үйлчилгээ хангаж байна гэжээ.

      Өгүүлэлд тэмдэглэхдээ, олимпийн сайн дурынхан гадаад хэлээр чөлөөтэй сайхан ярьж, хөнгөн тархитай, үйлчилгээ хангахдаа үргэлж халуун дотноор инээмсэглэж байдаг. Тэд нарын үйлчилгээ нь ОУОХ-ны Ерөнхийлөгч Роггег оролцуулсан олон салбарын хүмүүсийн халуун сайшаалыг хүлээж байна гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Цэцэн хянав \