• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-20 17:32:27    
Бээжингийн олимпийн наадам нь хамгийн өргөн дамжуулан нэвтрүүлсэн олимпийн наадам боллоо

Хятадын Олон Улсын Радио

      Олон Улсын Олимпийн Хорооны зах зээлийн нээн хөгжүүлэх газрын Тимо Лумме 20-нд хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадмыг бүх дэлхийн 200 гаруй улс орон газар нутагт дамжуулж байгаа тул энэ нь олимпийн наадмын түүхэнд хамгийн өргөн дамжуулсан олимпийн наадам боллоо гэжээ.

      Тэрээр Бээжингийн олимпийн наадмын гол хэвлэлийн төвд болсон мэдээ нийтлэх хурал дээр хэлэхдээ, дэлхийн олон газрын наадмыг мэдээлэх бизнесменүүд нь Бээжингийн олимпийн наадмыг бүх талаар мэдээлж, мэдээлсэн цаг нь 5000 цагт хүрч, мэдээлсэн цар хэмжээ нь Афины олимпийн 4 дахин, Сиднийн олимпийн 5 дахинд хүрлээ гэжээ.

      Тимо Лумме хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадмыг бүх дэлхийд хүлээж авч үзэж байгаа хэмжээ ч түүхэн шинэ тэмдэглэл тогтоолоо. Хятадад 840 сая гаруй үзэгчид Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслолыг хүлээж авч үзсэн. Энэ бол Хятадын телевизийн түүхэнд хамгийн олон хүн ард хүлээж авч үзсэн спортын том наадам болно. Америкт, Америкийн NBC 8-р сарын 16-нд Америкийн тамирчин Плипсийн ус сэлэлтийн тэмцээнд оролцсоныг дамжуулахад үзсэн хүний тоо нь 18 жилийн хамгийн өндөр хэмжээнд хүрсэн байлаа гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Пэрлаймаа хянав\