Испанийн Агаарын тээврийн компаний зорчигчдын нэг онгоц 20-ны үдээс хойш, Мадридын онгоцны буудлаас хөөрөхдөө гүйлтийн замаас гарсан бөгөөд гал гарсан байна. Орон нутгийн цагаар мөн өдрийн 23 цагийн байдлаар энэ осолд 153 хүн амь үрэгдэж, гэмтэж бэртсэн 19 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд түүний дотор олон хүн хүнд гэмтэл авсан байна гэж Испанийн албаны талын сонин хэвлэл мэдээлжээ.
Испаний Ерөнхий сайд энэ мэдээллийг авангуут нэн даруй амралтын газраас Мадридын онгоцны буудалд хүрч авран туслах ажлыг командалсан байна. 21-ний үдэд Мадрид хотынхан 5 минут номхон зогсож, амь үрэгдсэн хүмүүст эмгэнэл илэрхийлэхээр Мадрид хотын засгийн газар шийдвэрлэжээ.
Европын холбооны комиссын дарга Барросо 20-ны орой мэдэгдэл хийж, онгоцны энэ осолд хохирсон хүмүүсийн ар гэрийнхэн болон Испанийн засгийн газарт хандан эмгэнэл илэрхийлж, сэтгэлээ хуваалцсан байна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|