Америкийн төрийн нарийн бичгийн дарга Кондолеезза Раис болно Польшийн гадаад хэргийн сайд Радослав Сикорски 20-ны өдөр Варшавд, Польшийн нутагт Америк пуужингийн довтлолтоос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зурсан байна.
Кондолеезза Раис нь мөн өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, пуужингийн довтлолтоос эсэргүүцэн хамгаалах систем нь Америк, Польшийн стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болно гэжээ. Польшийн ерөнхийлөгч Леч Касзунски Редзиково хэлэхдээ, мөн өдөр гарын үсэг зурсан пуужингийн довтлолтоос эсэргүүцэн хамгаалах хэлэлцээр бол түүний ерөнхийлөгчийн тушаалд байх хугацаан дахь стратегийн гол чухал зорилтын нэг юм, Польш Америк хоёр тал бүр өөр өөрийн зорилгодоо хүрсэн байна гэжээ.
Мөн өдөр, Польшийн батлан хамгаалахын сайд Богдан Клич хэлэхдээ, Польш Америкийн байгуулсан пуужингийн довтлолтоос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах тухай хэлэлцээр нь Польшийн аюулгүйг баталгаажуулахын зэрэгцээ Польшийн дунд богино зайн тусгалттай пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийг цаашид сайжруулах болно гэжээ.
Эх сурвалжаас үзвэл, Оросын гадаад хэргийн яам 20-ны өдөр мэдэгдэл нийтэлж тэмдэглэхдээ, Америк зүүн Европт пуужингийн довтлолтоос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах нь Оросын эсрэг чанартай юм, энэ нь Европын аюулгүй байдлыг баталгаажуулж чадахгүй, зөвхөн итгэл алдуулж, Европ тэрчлэн бүх дэлхийд зэвсэглэлээр хөөцөлдөх өрсөлдөөн дэгдээх болно гэжээ./Хүчит орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|